Хэрэглэгчдийн зан төлөв, амьдралын хэв маяг өөрчлөгдөж, маркетингийн технологи, дижитал шилжилт эрчимжиж буй энэ цаг үед “Customer Experience” (CX) буюу хэрэглэгчдийн туршлагын талаар чухалчилж үзэх болсон. Үйлчилгээний хөгжлийн дараагийн түвшин болох “Хэрэглэгчийн туршлага” буюу “Customer Experience” ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, дижитал шилжилт, технологи болон хэрэглэгч төвтэй бодлогын уялдаа, ухаалаг шийдлүүдийг санал болгох зорилготой “The Future of Customer Experience” арга хэмжээ 2022 оны 5-р сарын 19-ны өдөр Монгол Улсад анх удаа зохион байгуулагдлаа.